LIVE: Коронавирусийн 18 шинэ тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамны 17:00 цагийн мэдээллийг хүргэж байна.
ЭМЯ-наас 11:00 цагийн мэдээллийн үеэр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 455 болсон хэмээсэн бол 18 тохиолдол шинээр бүртгэгдэж, 473 боллоо.
Нийт 963 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
-ХӨСҮТ-ийн лабораторид нийт 556 хүнд шинжилгээ хийхэд эмнэлгийн нэг ажилтан
-Дархан-Уул аймгийн лабораторид нийт 348 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн иргэн
-Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 59 хүнд шинжилгээ хийхэд 13 иргэнээс халдвар илэрлээ.
Эдгээр бүх тохиолдлууд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал гэдгийг онцлон дурдлаа.
Ингээд:
- Сэлэнгэ аймагт нийт 23
- Дархан-Уул аймагт нийт 8
- Говь-Сүмбэр аймагт нийт 1
- Улаанбаатар хотод 15 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна.
Улаанбаатар хотын Д-гийн ойрын хавьтлын 139 хүнд хоёр дахь, 40 хүнд гурав дахь давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.