ВИДЕО: Говьсүмбэр аймагт хатуу хөл хорио тогтоолоо

Говьсүмбэр аймагт шинжилгээ авахад нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн талаар өнөөдөр 11:00 цагийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээлсэн. Ингэснээр дотоодын коронавирусийн тохиолдол нийтдээ 30 болжээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 15, Сэлэнгэ аймагт 10, Дархан-Уул аймагт 4, Говьсүмбэр аймагт 1 тохиолдол тус тус батлагдсан байна.

Говьсүмбэр аймагт коронавирусийн тохиолдол гарсантай холбоотойгоор эхний хавьтлуудыг тогтоох, хөдөлгөөнийг зогсоох шийдвэрүүд гарч байна.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын А/364 дугаар захирамж, Аймгийн Онцгой комиссын шийдвэр: 

1. Коронавируст халдварт (Ковид-19) вирусээр 1 иргэн өвчилсөн нь шинжилгээгээр батлагдсан тул аймгийн хэмжээнд .
2. Аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13.00 цагт бүрэн зогсоож, хяналт тавьж байна.
3. .
4. Өвчилсөн иргэнтэй хамаарал бүхий иргэдийн цар хүрээг тогтоох хүртэлх хугацаанд халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөн, гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй, мэргэжлийн байгууллага, албан хаагчдаас тавьж байгаа шаардлагыг биелүүлж, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг нийт иргэдэд үүрэг болголоо.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Н.Чанцал: Төмөр замын ажилтнаас виурс илэрсэн талаарх ЭМЯ-ны мэдээллийн дагуу түргэвчилсэн оношилгоо хийсэн. . Тэр хүмүүсийн ойр орчмын хүмүүсийг хяналтад бүрэн авч, тэдийг гэрт нь тусгаарласан.
Цаашдаа төмөр замын ажилчдын шинжилгээний хариу гарна. Тандалт судалгаа явагдаж байгаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.