LIVE: Ө.Шижир: Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахгүй бол хэлэлцээрийн ширээний ард сууна

Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт санал болгосон "Өрх бүрт 1 сая төгрөг олгох хүсэлт"-ийг Монгол улсын Засгийн газар өнөөдөр хэлэлцээд хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн талаар бид мэдээлсэн. Энэ талаар ЕТГ-ын дарга Ө.Шижирээс тодрууллаа.

ЕТГ-ын дарга Ө.Шижир: 

-Монгол улсын Ерөнхийлөгч тодорхой зургаан саналыг Засгийн газарт тавьсан. Иргэдийн санхүү хүнд, хэцүү байна. Засгийн газар үүнийг шийдвэрлэсэн байх гэдэгт итгэлтэй байна. 

-Тооцоолол, судалгаа хийсэн үү? 

-Хийсэн. Тэтгэврийг тэглэх талаар анх ярихад бас ингэж асууж байсан. Бид тооцоо, судалгаа хийж асуудлыг тавьж явж байгаа. Цар тахлын үед иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлсэн дэлхийн 55 улс байгаа юм билээ.

-Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гаргасан байна? 

-Албан ёсны мэдээлэл аваагүй байна. Хэрэв ийм шийдвэр гаргасан бол Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард сууна даа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.