Билгүүн номч Д.Нацагдорж: Ард түмэн эсэргүүцсэн учраас “Хар үрэл” хийхээ зогсоосон
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүч чадалтай “Хар үрэл”-ийг уламжлалт анагаах ухааны арга технологиор үйлдвэрлэж, ард иргэдэд үнэ төлбөргүй тараах ажлыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд болон Мамба дацан хийд хамтран өнгөрсөн хавар зохион байгуулж байсан.
Дэлхий нийтийг айдас түгшүүрт автуулаад байгаа коронавирусийн халдвар дотоодод тархсан энэ хүнд хэцүү цаг үед “Хар үрэл”-ийг үйлдвэрлэх, ард иргэдэд тараах ажил явагдаж байгаа эсэхийг “Мамба дацан” хийдийн тэргүүн хамба, Билгүүн номч Д.Нацагдоржоос тодруулахад “Уламжлалт анагаах ухааны арга технологиор бүтээсэн “Хар үрэл”-ийг ард иргэд шүүмжлэн буруушаасан учраас уг ажлыг зогсоосон. Уламжлалт анагаах ухааны ололт амжилтыг муйхраар буруутгадаг хүмүүс энэ цаг үед олон болж. Миний хувьд одоо эмнэлэг дээрээ өдөр шөнөгүй байрлаж ард иргэдээ эмчлэх ажлыг хийж байна” гэв.
Шинжлэх ухааны доктор Ш.Болд “Нагаржунай хутагтын зохиосон есөн харын найрлага гэж анагаах ухааны судар байдаг. Уг сударт бичсэн орц найрлагын дагуу “хар үрэл”-ийг бүтээсэн. Уг хар үрлийг есөн төрлийн эмийн ургамлыг нийлүүлж, агь тарнийн ёсоор аравнайлж бүтээсэн учраас анагаах эрдэм чадал их хэмээн тайлбарлаж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.