СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-17

LIVE: Коронавирусийн шинжилгээг сайн дураар өгөх гэсэн иргэдийн урт дараалал үүсжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Нийслэл хотод ойрын болон дам хавьтлуудыг оношлох 11 түргэвчилсэн оношилгооны цэгийг ажиллуулж байсан. Үүнийг өнөөдрөөс 18-аар нэмэгдүүлж, коронавирус илрүүлэх түргэвчилсэн болон PCR шинжилгээний сорил авч эхэллээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Иргэд сайн дураар шинжилгээг үнэ төлбөргүй өгч болно" хэмээн өчигдөр мэдэгдсэн. Манай сурвалжлах багийг Нийслэлийн 3 дугаар дунд /Монгол/ сургууль дээр очиход сайн дураар шинжилгээ өгөх гэсэн иргэдийн урт дараалал үүссэн байлаа.

Оношилгооны цэгүүд: 

Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль
Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль
Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль /Монгол/
Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль

ТҮРГЭВЧИЛСЭН БОЛОН PCR ШИНЖИЛГЭЭ АВАХ ӨМНӨХ 11 ЦЭГИЙН БАЙРШИЛ:

Сүхбаатар дүүрэг - Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилал
Баянгол дүүрэг - Эмүжин төв
Хан-Уул дүүрэг - Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори
Сонгинохайрхан дүүрэг - Жишиг нэгдсэн эмнэлгийн байр
Сонгинохайрхан дүүрэг - Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2
Баянзүрх дүүрэг - Сүрьеэгийн диспансер
Баянзүрх дүүрэг - 26 ортой хүүхдийн эмнэлэг
Чингэлтэй дүүрэг - Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг
Багахангай дүүрэг - Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга
Налайх дүүрэг - Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр
Багануур дүүрэг - Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.