LIVE: А.Амбасэлмаа: Хэнтий аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлыг 17.00 цагийн байдлаар хүргэлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Манай улсад өглөөний 11:00 цагаас хойш нийт батлагдсан тохиолдол 17:00 цагийн хооронд нэмэгдээгүй. Нийт батлагдсан тохиолдол Улаанбаатар хотын хэмжээнд ес, ойрын хавьтал найм, олон улсын ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтлын тоо 73-аас 348 болж өссөн.

348 хүнээс 76 хүний шинжилгээг хийж байна. Хоёрдогч хавьтагч нарын 2000 гаруй хүний шинжилгээг хийх ёстой. Үүнээс 400 гаруй шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Нийт 348 ойрын хавьтлаас 272-т шинжилгээ хийсэн. Давтан шинжилгээний тоо нэмэгдэж хоёр дахь давтан шинжилгээг 45 хүнд хийсэн бол гурав дахь давтан шинжилгээг найман хүнд хийсэн.

Хэнтий аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдлээ гэх мэдээлэл ирсэн.

. Түргэвчилсэн тестээр онош тавихгүй, хуурамч эерэг, сөрөг гарах магадлалтай тул PCR хариу оношийг батална. Тухайн иргэдийг тусгаарлан сорьц авч харьяаллын дагуу Дорнод аймгийн лаборатори PCR шинжилгээ хийх бөгөөд хариу одоогоор гараагүй байна. .

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.