LIVE: Ц.Ганзориг: Хөдөө, орон нутгийн иргэдийг энэ сарын 18-наас гаргана гэдэг ташаа мэдээлэл

Улсын онцгой комиссын хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаар долоон асуудал хэлэлцсэн юм. Иргэдийн хамгийн их сонирхож буй асуудал бол гацсан иргэдийг энэ сарын 18-нд гаргана гэдэг мэдээлэл. Энэ бол ташаа мэдээлэл. Халдвар нэмэгдсээр байгаа тул ойрын үед иргэдийг гаргахгүй.

157B4297 livetv1

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: Улсын онцгой комиссын ажлын шуурхай алба өдөр бүр хуралдаж байна. Шалгалтууд тогтмол хийгдэж байна. Орон гэргүй хүмүүст, оюутнуудад хоол хүнс түгээх ажил болон бусад ажил ямар байгааг шалгаж байна. 41 байранд 1900 иргэн тусгаарлагдаж байна. .

157B4311 livetv

ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн: Алтанбулагийн ачаа тээврийг өчигдөр 00 цагаас зогсоосон. Шаардлагатай бүх ачаа тээврийг оруулж дуусгасан. .

Тусгай зөвшөөрлийг яагаад болиулав?
-Ажиллах шаардлагатай байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах шаардлагатай болсон. 15-20 мянган тээврийн хэрэгсэл зорчиход үйл ажилагаа саатахгүй гэж тооцоод тусгай зөвшөөрөл хэвлүүлсэн. .

Хүмүүсийг махан дээр битгий бөөгнөр гээд байгаа ч цэгийг нь нэмэгдүүлэх гэх мэт арга хэмжээ байна уу?
-Нөөцийн махны цэг нэмэгдүүлэх ажлыг нийслэлээс зохицуулж байна. . Жирийн үеэс 2-4 дахин нэмэгдсэн. Гэхдээ махны нөөц хангалттай байна.

Засгийн газрын хурал дээр Ерөнхий сайд Сангийн сайдад үүрэг өгсөн. Цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдсон ААН-дэд ямар арга хэмжээ авч, хэрхэн дэмжиж болох талаар судлах үүрэг өгсөн. Энэ долоо хоногийн Засгийн газрын хурал дээр тодорхой шийд танилцуулна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.