УИХ-ын гишүүн Ч.Ундрамын тусламжийг Сэлэнгэ аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгчээ

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдвар дотоодод илэрсэн энэ өдрүүдэд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, улмаар хорио цээрийн хугацааг 14 хоногоор сунгаад байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хувь хүн, ААН-үүд хандив, тусламжийн аяныг өрнүүлж байна.

Уг хандивын аянд аймгийн Онцгой комисст хүлээлгэж өглөө.

Сүхбаатар болон Алтанбулаг сумын холбогдох албаны байгууллагаас гаргасан судалгааны дагуу сонгосон айл өрхүүдэд энэхүү тусламж хүрэх юм.

124823906 1312490545763561 405569646946061505 n1

125111046 897307647757841 8719167162378714291 n1

Өнөөдрийн байдлаар Нийт 391 хүнээс авсан шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Олон улсын ачаа тээврийн 59 жолоочоос авсан шинжилгээнээс 57 жолоочийн шинжилгээний хариу сөрөг, ОХУ-ын нэг, Монгол Улсын нэг жолоочийн хариу эерэг гарсныг Улаанбаатар хот руу шилжүүлжээ. Тиймээс аймгийн Онцгой комиссоос эрсдэл өндөртэй энэ өдрүүдэд хөл хорионы дэглэмийг чанад сахиж гэрээсээ гарахгүй байхыг онцгойлон зөвлөж байна.

Мөн

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ТЭМЦЭЖ, ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАМГААЛЦГААЯ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.