СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-15

LIVE: Д.Нарангэрэл: Нэгдүгээр хавьтлуудын үлдсэн шинжилгээ бүгд "Сөрөг" гарсан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын 17:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Өнөөдөр өглөө 11:00 цагаас мэдээлэл хийснээс хойш  

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лаборатори Нийслэл хотын

Мөн хоёрдугаар хавьтлын 5,314 хүнийг өнөөдрийн байдлаар шинжилгээнд хамруулсан бөгөөд 1,394 хүнээс коронавирус илрээгүй.

Өнөөдрийн УОК, Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хорионы дэглэмийг 14 хоногоор үргэлжлүүлэх шийдвэр гарсан. Энэ бол та бидний хувьд түр зуурын асуудал. Тиймээс та бүхнийг тайван байх, эерэг хандлагатай байх, бие биедээ урам өгөх, коронавируст халдварын талаарх мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах, худал хуурмаг цуурхалд автахгүй байх, сөрөг мэдээллээс зайлсхийх, дотны хүмүүстэйгээ утсаар холбогдон, стрессээ тайлах дасгал хөдөлгөөн хийхийг уриалж байна" гэв.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица: " Арваннэгдүгээр сарын 10-наас эхлэн харин хэд хэдэн голомтолсон халдвар гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар үе шат руу шилжсэн. 

Нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж байгаа тул бид бас үүнтэй өрсөлдөж арга хэмжээ авах хэрэгтэй. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь Монгол Улс дахь коронавируст халдварын дэгдэлтийг таслан зогсоох зорилготой юм.

Бүх хавьтлыг илрүүлж, тандахын тулд бидэнд ядаж дахиад 14 хоног шаардлагатай болж байна.

Миний зүгээс та бүхнийг төр засгаас гаргаж байгаа шийдвэрийг даган, гэртээ байж, амны хаалтаа зүүн, ханиах үедээ амаа таглан, гараа угаан, бие биеэ хамгаалахыг уриалж байна. бөгөөд бид хамтдаа, эв нэгдэлтэй байснаар энэ саад бэрхшээлийг давж чадахыг санацгаая" хэмээн тэмдэглэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
3 жилийн өмнө
202.126.89.250

hariu sorog garsan gj yu tailbarlaach hariu garaagvi baina gj yugaar tailbarlaach

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.