Я.Содбаатар: Ойрын болон дам хавьтлуудыг бүрэн хумьж авсны дараа хөдөө орон нутгийн иргэдийг буцаана
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дууслаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар танилцуулсан. Энэ үеэр хөдөө орон нутгаас ирээд Улаанбаатар хотод гацсан иргэдийг хэрхэн буцаах вэ гэсэн асуултыг сэтгүүлч асуусан юм.
Шадар сайд Я.Содбаатар: Хэн нэг хүнийг хотоос гаргаад явуулсан тохиолдолд очсон аймагтаа халдвар тараачихвал яах вэ гэж та нар бодоод үзээрэй. Эхний ээлжинд ойрын болон дам хавьтлын хүмүүсээ 11 оношилгооны цэгтээ маш шаргуу шинжилгээнд хамруулж байна. Энэ ажил дуусч, хавьтлуудыг хумьж авсны дараа хөдөө орон нутгийн иргэдээ нутаг буцаах асуудлыг ярина.
УОК дээр энэ ажлыг хэрхэн зохицуулах вэ гэдэг судалгаа эхэлсэн. Гэртээ очсон хойно нь хэрхэн тусгаарлах, яаж шинжилгээ авах, овог нэртэй нь гаргах гээд олон асуудал ундарч байна. Тэдгээр иргэдийнхээ асуудлыг ойлгож байгаа ч нийтийн эрх ашгийн төлөө уужуу тайван хандаач гэж хүсч байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.