СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-15

ХӨСҮТ хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөл өнөөдөр өглөөний 09:00 цагийн үед хуралдаж, хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах саналыг Улсын онцгой комисст хүргүүлжээ.

Уулзалтаар ШУА-ийн гишүүн, академич П.Нямдаваа , АШУ-ны доктор З.Адьяасүрэн, АУ-ны доктор, тархвар судлалын зэрэгтэй эмч М.Алтанхүү, АУ-ны доктор, дэд профессор Г.Сүрэнханд, ЭМЯ-ны дэргэдэх ХӨТС-ын салбар зөвлөлийн дарга нартай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны ТНБД Я.Амаржаргал, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар тандалт судалгааны явц, хариу арга хэмжээний талаар хуралдсан байна.

Энэ үеэр , одоо явагдаж буй тандалт судалгааны ажлыг дуусгах, цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай байгааг онцолжээ. 

Мөн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4,000-5,000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа аж.

Ташрамд дурдахад ХӨСҮТ-өөс гаргасан саналыг УОК-оор хэлэлцэх бөгөөд Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргах юм

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица Монгол Улсад хоёр ч голомт үүссэн болохыг онцлоод "хөл хориог сунгах нь зөв" гэж мэдэгдлээ.

ДЭМБ-аас мөн Монгол Улсын нөхцөл байдал маш хурдацтай өөрчлөгдөж байгаа учраас бусад улс орнуудын адил хөл хориогоор хумиж авах арга хэмжээ хэрэгжүүлж байгаа нь зөв бөгөөд вирусны тархалтын нууц үеийг тооцож хатуу хорио цээрийн дэглэмийг сунгахыг зөвлөж байна гэлээ.

Хөл хориог 14 хоног сунгах нь зөв талаар ШУА-ийн гишүүн, академич, АШУ-ны доктор П.Нямдаваа дараах байр суурийг илэрхийллээ. 

Хөл хориог 14 хоног сунгах талаар мөн АУ-ны доктор, дэд профессор М.Алтанхүү дараах байр суурийг илэрхийллээ.

Хуралдааны фото зураг:

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
139.5.219.141

сунга сунга

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.26

Hedee oron nutagaas irsen humuusee yawuulaach e .yamar shinjilgee bdgiin teriig ji awaad .

Zochin
3 жилийн өмнө
80.110.109.128

Хорвоо дэлхийгээё тасарсан хүмүүс шүү

tuvshin zaya
3 жилийн өмнө
202.55.188.102

ger oron luuga yvmaar bn hool ungvi hetsvv bn baihj gazar alga

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.