Ажилдаа ирж, очих тусгай зөвшөөрлийг хэрхэн авах вэ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дараах нэр бүхий 13 байгууллага ажиллах боломжтой. Түүнээс бусад бүх байгууллага, иргэн ажиллахгүй, гэрээсээ гарахгүй байх хатуу хөл хорио тогтоогоод байна. Харин

Тухайлбал, эмнэлэг, эмийн сангийн чиглэлээр ажилладаг байгууллагууд л гэхэд Нийслэлийн эрүүл мэндийн газарт хандаж тусгай зөвшөөрлөө гаргуулж авах юм байна.  

Ажиллахаар зөвшөөрөгдсөн 13 байгууллага хаанаас зөвшөөрлөө авахыг танилцуулж байна:

Үйл ажиллагаа

Хариуцах нэгж

1

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

ЗДТГ, Хэвлэл мэдээллийн хэлтэс

2

Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга

УБ хотын захирагчийн ажлын алба

3

Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж,

УБ хотын захирагчийн ажлын алба

4

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөений төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/

УБ хотын захирагчийн ажлын алба

5

Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

Нийслэлийн эрүүл мэндийн газар

6

Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал

УБ хотын захирагчийн ажлын алба

7

Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар

УБ хотын захирагчийн ажлын алба

8

Банкны төлбөр тооцоо

ЗДТГ

9

Оршуулгын үйл ажиллагаа

УБ хотын захирагчийн ажлын алба

10

Өвөлжилтийн бэлтгэл ажпын хүрээнд өвс, тэжээлийн неөц

бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт

Агаарын бохирдолтой тэмцэх газар

УБ хотын захирагчийн ажлын алба

11

Шүүх, прокурорын байгууллага

Нийслэлийн прокурорын газар

Шүүхийн ерөнхий зөвлөл

12

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/

Нийслэлийн онцгой байдлын газар

13

Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг,“Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газрын төв байр болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөец төв/

Гадаад харилцааны яам

Нийслэлийн онцгой байдлын газар

НИЙТ

 

Дээрх байгууллагуудын ажилтан, албан хаагчид тусгай зөвшөөрлөөс гадна ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ заавал авч явах шаардлагатай. Харин жагсаалтад багтаагүй байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахгүй аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.