А.Амбасэлмаа: "Говьсайхан" караокегоор үйлчлүүлсэн иргэд яаралтай холбоо барина уу
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах зарлалыг хүргэлээ.
Тэрээр "Халдварын батлагдсан тохиолдолтой хол ойрын хавьтал болсон хүмүүс хаагуур явснаа мартах, зөрүүлж хэлэх, зарим үед хэлмээргүй үйл явдал ч бас байдаг байх. Үүнээс болоод голомтод авах хариу арга хэмжээний хугацаа уртсах магадлалтай байгааг ард иргэд маань зөв ойлгох хэрэгтэй.
Өнөөдөр тандалтын явцад хэдэн караоке, цайны газарт хавьтал байгааг тогтоолоо.
Тиймээс СБД-ийн 8-р хорооны "Говьсайхан" гэдэг караокед энэ сарын 09-ний 17:00-20:00 цагт байсан хүмүүс, мөн "Топаз" зочид буудал, СБД-ийн 8-р хорооны "Өгөөж-1" нэртэй цайны газар 12:00-14:00 цагийн хооронд байсан хүмүүс ЭМЯ-ны 119 тоот утас, ХӨСҮТ-ийн 80086829 дугаар руу холбогдож, зөвлөгөө зөвлөмж авахыг хүсэж байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.