Өдрийн 11 цагийн мэдээллээс хойш ковид-19 халдварын тохиолдол наймаар нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас 17:00 ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл"Өнөөдөр өглөөний 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш манай улсад халдварын тохиолдол наймаар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 424 боллоо. Тодруулбал,
- Ачаа тээврийн жолоочийн хавьтал хоёр хүнээс,
- Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн давтан шинжилгээнээс дөрвөн тохиолдол,
- Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүнээс,
- ХӨСҮТ-ийн нэг эмчээс халдвар илэрлээ.
Ингэснээр гадаад орноос зөөвөрлөгдсөн тохиолдол таваар нэмэгдэж 404, ачаа тээврийн жолоочийн голомтот халдвар ес, ХӨСҮТ-ийн эмч ажилчдын дундах халдвар найм боллоо. Сэлэнгийн халдвар 17:00 цагийн байдлаар нэмэгдээгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.