Дэглэм зөрчсөн аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагааг зогсоожээ

Засгийн газрын 178 дугаар тогтоолоор 2020.11.13-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.14-ний 07:00 цагийн хооронд үйл ажиллагааг түр зогсоох болон хязгаарлалтад орсон 1445 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар: 

  • Хан-Уул дүүргийн долдугаар хороонд байршилтай Миний хайпермаркетын дотор байрлах нүдний шил, сүлжмэл эдлэлийн худалдаа, түргэн хоолны газар,
  • Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байршилтай Хербалайф сүлжээний худалдааны газар, ахуйн барааны дөрвөн дэлгүүр,
  • Налайх дүүрэгт дөрвөн ил задгай болон контейнер ТҮЦ, нэг дугуй засварын үйл ажиллагаа явуулж байсныг зогсоосон.
  • СХД-ийн Бийлэг ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн ажилчид амны хаалт зүүгээгүй, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй орчинд үйлдвэрлэл явуулж байгаа зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.
  • БГД дөрөвдүгээр хороо Мөнххаан зочид буудал таван хүн байрлуулсанг гаргаж, илэрсэн зөрчлийг харьяалах чиг үүргийн дагуу Цагдаагийн хэлтэст шилжүүлэв.

124690977 4056113714415978 4290912434745797189 n

124644696 4056113801082636 4691800970731291372 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.