СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-14

Хүнсний талоны 36 мянга, хүүхдийн 100 мянгыг ойрын өдрүүдэд тараана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, КОВИД19 цар тахлын халдвар дотоодод илэрсэнтэй холбогдуулан УОК-ын зарим гишүүд, өдөр бүр 12:00, 19:00 цагуудад мэдээлэл солилцож шуурхай хуралдаж байна.  

ХӨСҮТ-д хийсэн PCR шинжилгээгээр 10 хүн дотооддоо КОВИД19 цар тахлын халдвар авсан нь тогтоогдсон. Үүний нэг нь бага насны хүүхэд байна. э. Эдгээр иргэдээс түргэвчилсэн шинжилгээнүүд авч байна.

Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хязгаарлалт тогтоож, тухайн аймагт халдвар авсан нь тогтоогдсон иргэний ойрын болон дам хавьтлын хүмүүсийг тандалтаар тогтоож тусгаарлан шинжилгээнүүдийг авч байна.  УОК-иос болон ЭМЯ-аас тус тусын чиглэлээр ажил үүрэг гүйцэтгэх ажлын хэсгүүдийг  УОК-иос томилон ажилуулж байна.

Хот хооронд болон, Улаанбаатар хотод зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоож хатуу хяналт тавьж байгаатай холбоотой иргэдийн хүнсний хангамж тасалдахаас урьдчилан сэргийлж холбогдох арга хэмжээг авч байна. Энэ нь

Эмзэг бүлгийн иргэд, айл өрхийн тоо, судалгааг гаргаж тэдгээрийг хэрэгцээт бараа, хүнсээр хангах, 242 мянган хүнд сар бүр олгодог хүнсний талоны 36 мянган төгрөгийг данс руу нь шилжүүлэв. Ойрын өдрүүдэд хүүхдийн 100.000 төгрөгийг данс руу нь шилжүүлэхээр төлөвлөжээ. Дотуур байрны оюутан сурагчдыг  хүнсний багцаар хангах ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар хийж байна.

Нийтийн тээврийн ариутгал халдваргүйтлийг сайжруулж, маршрут бүрт явах автобусны тоог нэмэгдүүлж, рейс хоорондын зайг богиносгон, тээвэрлэх зорчигчдын тоог хүн хоорондын зай барих шаардлагын дагуу цөөн тоогоор тээвэрлэхээр зохицуулна.

. Халдварын голомтод үүрэг хүлээн ажиллаж байгаа алба хаагчдыг урамшуулах талаар судалж, Засгийн газрын хуралд танилцуулахаар бэлтгэснийг Шадар сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

жансултан анаргуль
3 жилийн өмнө
45.132.87.13

сайн байна уу гадаад улсад карантинд бна хуухдиинхээ монгииг яаж авах вэ дансанд орсныг яаж шалгах вэ гадаад улсад бгаа хуухдиин дансанд орох болов уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.