А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ийн хоёр эмчээс халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлыг хүргэлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Манай улсад өнөөдрийн байдлаар халдварын нийт 416 тохилдол батлагдаад байна. Тэдний 328 нь эдгэрсэн.
ХӨСҮТ-ийн гурван лабораторит нийтдээ 820 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй хоёр эмчээс халдвар илэрсэн. Мөн дөрвөн настай хүүхдийн давтан шинжилгээний хариу эерэг гарлаа.
- Арваннэгдүгээр сарын 2-нд Өмнөд Суданаас тусгай үүргийн нислэгээр ирсэн 120 хүний давтан шинжилгээ
- Тусгаарлах байранд байгаа гурван хүн
- Тандалтын 22 шинжилгээ
- Орхон аймгийн гурван иргэн
- Батлан хамгаалахын 64 албан хаагч
- ХӨСҮТ-ийн 45 эмч ажилтанд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 140 хүний шинжилгээнээс нэг хүнд халдвар илэрсэн нь дөрвөн настай хүүхэд байгаа.
Хоёрдогч хавьтал болох 2,775 хүнд шинжилгээ хийснээс 644 хүнийх нь хариу гараад байна. Эдгээр хариу бүгд Сөрөг гарч коронавирус илрээгүй.
Сэлэнгэ аймагт шуурхай хариу арга хэмжээний баг ажиллаж байна.
Тус аймагийн батлагдсан гурван тохиолдолын ойрын хавьтал болох 150 хүнд шинжилгээ хийхэд 103 хүний шинжилгээний хариу гарч коронавирус илрээгүй байна.
Дархан-Уул аймагт 136 хүнд шинжилгээ хийхэд бүгд Сөрөг гарсан.
Өнөөдөр ХӨСҮТ-ээс 11 хүн эдгэрэн гарч, ажиглалтын байр руу шилжсэн. ХӨСҮТ-д 83 хүн эмчлэгдэж, нэг хүн хүнд, 16 хүн хүндэвтэр, 66 хүн хөнгөн байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.