ВИДЕО: Ш.Оргил: Өвчин авснаа ч мэдээгүй явсан тэр хүүхэд, өндөр настан, багшид буруу байхгүй

Сэлэнгэ аймагт коронавирусийн анхны батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал болох ээж, хүү хоёрын шинжилгээ эерэг гараад буй.

Коронавирусийн халдвар илэрсэн 74 настай иргэн Ц-гийн бэр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд цэцэрлэгийн багш хийдэг аж. Харин хүү нь тавдугаар ангийн сурагч гэнэ.

Иргэн Ц-гийн бэр Сүхбаатар суманд цэцэрлэгийн багш хийдэг. Ангийн хүүхдүүдийн эцэг, эхэд хүүхдийнхээ биеийн байдлыг хянах чиглэл өгсөн. Харин .

Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил:

Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, дахин нэг ч хүнээс коронавирусийн тохиолдол бүү илрээсэй гэж бид бүх чадлаараа ажиллаж байна. Улсын онцгой комисс болон бусад мэргэжлийн байгууллагууд ирж зөвлөн ажиллаж байна.

Бид маршрутыг тогтоож, баталгаажуулах гэж ажиллаж байна. Яаравчлан нийтэд зарлаж болохгүй байна.

.

Эерэг байж хамтын хүчээр аюулт өвчнийг дарах хэрэгтэй. Онцын шаардлагагүй бол шаардлагатай байсан ч гарах хөдөлгөөнөө хорьж гэртээ бай,  гарсан ч ганцаараа дэлгүүр орох, машины хөдөлгөөнийг бүрмөсөн зогсоогоорой. Цагдаа, Онцгойгийн ажилчдын тавьж байгаа шаардлагыг биелүүлж, ажлыг нь хүндэтгээрэй. Таны эрүүл мэндийн төлөө ажиллаж байна шүү гэдгийг онцлон хэллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.