Ж.Чинбүрэн: Шинжилгээг олноор хийх шаардлагатай байна
Монгол Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж байна. Чуулганы хуралдаанаар 2021 оны төсвийн тухай болон дагалдах хуулиудыг батлах юм. Ирэх оны төсвийн тухай хуулийг тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлах ёстой. Тиймээс хөл хорио тогтоосон үед гишүүд байгаа газраасаа цахимаар холбогдон, хуралдаанд оролцож буй ажээ.
Цахим чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дараах зөвлөгөөг төр засаг болон ард иргэдэд өгсөн юм.
Ж.Чинбүрэн “Хамгийн чухал зүйл бол энэ эрсдэлтэй үед хүн болгон гэртээ байж энэ өвчлөлийн далд үеийг давах хэрэгтэй. Тэгэхээр шинжилгээг маш олноор хийх ёстой. Шинжилгээг олноор хийж байж олон улсуудыг илрүүлж, тэдгээрийг тусгаарлан энэ өвчнийг давж туулах боломж бид нарт байгаа.
Ялангуяа манай улсын хүн амын наслалт залуу учраас хүндрэл бага гарна гэж итгэл дүүрэн байгаа. Иргэддээ хэлэхэд өвчин илрэхгүй байгаа энэ үед гадуур явж бие биедээ халдаах аюултай учраас гэр гэртээ байх нь энэ өвчнийг даван гарах гол хүчин зүйл.
Харин төсвөө халдвар хэчнээн хүн хамаарснаас хамаараад дараа нь илүү тодотгож, эрүүл мэндийн салбар, эрчимт эмчилгээ, оношилгоонд илүү зарцуулах шаардлагатай болно” гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.