Дотуур байрны оюутнуудыг анхаарч, хоол хүнсээр дэмжих чиглэлийг өгчээ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 тогтоол гарсантай холбогдуулан их, дээд сургууль, коллежийн захирал нарт Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дараах зүйлсийг анхаарч ажиллах чиглэлийг хүргүүлжээ.

Үүнд:

  • Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан Коронавируст халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдөж ажиллах,
  • Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д заасан “Мэргэжлийн анги” буюу орон тооны бус томилгоот нэгжийн гишүүдийг оюутны дотуур байранд болон түүний орчинд хяналт тавих зохицуулалт хийх,
  • Дотуур байранд амьдарч байгаа оюутнуудыг аль болох ,
  • Дотуур байранд амьдарч байгаа оюутнуудын хоол, хүнс, ахуйн хэрэглээний зүйлсийн хоногийн нөөцийн судалгааг гаргах,
  • Нийтийн бие засах газар, нийтийн халуун ус, нийтийн гал тогоотой оюутны байруудад нарийвчилсан цагийн хуваариар аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийх,
  • Дотуур байранд амьдарч буй оюутнуудыг зохион байгуулж,,
  • Хичээл, сургалын үйл ажиллагааг түр зогсоосон хугацаанд сургалтын хөтөлбөрийг цахим хэлбэрээр чанартай зохион байгуулах зэрэг багтаж байна.

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.