СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-27

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрыг тогтвортой ажиллуулах шийдвэр гаргажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах уриалга гаргажээ. Энэ уриалгад Д.Лүндээжанцан, З.Батзориг нараас бусад 35 гишүүн гарын үсэг зуржээ. Энэ нь Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан МАН-ын 27 гишүүнээс бусад гишүүд гэсэн үг юм.

Тэд МАН-ын дарга У.Хүрэлсүх томилогдсон даруйдаа намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар маш тодорхой зорилт тавьж ажиллаж эхэлсэн. Үүнийгээ ч хэрэгжүүлж байна. Үүнийхээ хажуугаар төр нийгмийн шударга ёсны асуудлыг ард түмний шахалт, шаардлагаар хийх гэж хичээж байна.

Үүний хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд, бүлгийн дэд дарга Х.Хаянхярваа нарыг албан тушаалаасаа огцрохыг шаадсан. Гэвч зөрүүлээд 27 гишүүний гарын үсэг цуглуулан Загсийн газрыг огцруулах санал гаргасан.

Үүний цаана нийгэм, эдийн засгийн байдал тогтворгүй болж байна. Иймд улс орны хөгжил, нийгмийн тогтвортой байдлыг хангаж, төр нийгмийн бүх түвшинд хариуцлагаа чангатгаж, хуулийг сахиж ажиллахыг УИХ-ын бусад гишүүддээ уриалж байна гэжээ.

Уриалгад гарын үсэг зурсан МАН-ын 37 гишүүний нэрс:
Т.Аюурсайхан
Х.Бадедхан
С.Батболд
О.Батнасан
Б.Баттөмөр
Х.Болочулуун
Ж.Ганбаатар
Ц.Гарамжав
Ц.Даваасүрэн
Д.Дамба-Очир
Б.Жавхлан
Г.Занданшатар
Х.Нямбаатар
Ц.Нямдорж
М.Оюунчимэг
Л.Оюун-Эрдэнэ
Ш.Раднаасэд
Д.Сарангэрэл
Я.Содбаатар
Г.Солтан
Д.Сумъяабазар
А.Сүхбат
Д.Тогтохсүрэн
Ч.Улаан
Н.Учрал
Ч.Хүрэлбаатар
Д.Цогтбаатар
Н.Цэрэнбат
С.Чинзориг
Л.Элдэв-Очир
Б.Энх амгалан
Ж.Энхбаяр
Л.Энхболд
Н.Энхболд
Ө.Энхтүвшин

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.