Гадаад худалдааны нийт бараа эргэлт жилийн дүнгээр 10.1 хувиар буурчээ
Оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.4 тэрбум ам.доллар болж, жилийн өмнөхөөсөө 10.1 хувиар буураад байгааг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Үүнээс нийт экспорт 5.9 тэрбум ам.доллар болж, жилийн өмнөхөөс 8.3 хувиар буурчээ. Харин импортын дүн өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар буурч, 4.4 тэрбум ам.доллар болсон байна. Өөрөөр хэлбэл цар тахлын үед импортын хэмжээ экспортоосоо эрчимтэй буурснаар худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Экспортын барааны нийт дүнд:
- Эрдэс бүтээгдэхүүн 4228.0 сая ам.доллар буюу 70.6 хувь;
- Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс бүлэгт багтах барааны экспорт 1324.4 сая ам.доллар буюу 22.1 хувь;
- Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 6.9 сая ам. доллар буюу 0.1 хувь;
- Нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 254.3 сая ам.доллар буюу 4.2 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 97.0 хувийг эзэлж байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд:
- Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 904.8 сая ам.доллар буюу 20.4 хувь,
- Эрдэс бүтээгдэхүүн 807.6 сая ам.доллар буюу 18.2 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 647.4 сая ам.доллар буюу 80.2 хувь),
- Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 545.8 сая ам.доллар буюу 12.3 хувь,
- Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 735.4 сая ам.доллар буюу 16.6 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 478.6 сая ам.доллар буюу 10.8 хувь,
- Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 304.3 сая ам. доллар буюу 6.9 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 85.2 хувь ногдож байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.