СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БЕРЛИНИЙ ХАНА буюу Өнөөдөр дэлхийн эрх чөлөөний өдөр

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Дэлхийн эрх чөлөөний өдөр бол Берлиний хана нурсны ойг тэмдэглэх холбооноос зохион байгуулдаг хүндэтгэлийн арга хэмжээ юм. 

Энэ өдөр Зүүн ба Төв Европ дахь коммунизм төгсгөл болсныг тэмдэглэдэг. Үүнтэй холбоотой  2001 онд Ерөнхийлөгч Жорж В.Буш “Дэлхийн эрх чөлөөний өдөр” хэмээн зарласан юм.

Илүү эрх чөлөөтэй, илүү нээлттэй нийгэмд амьдрах хүсэлтэй олон зуун хүн нэгдэн нийлж ТӨМӨР ХӨШИГ хэмээх Берлиний ханыг нураасан билээ.  

Анх Берлиний хана 1961 оны 08-р сард босож эхэлсэн бөгөөд бүтэн нэг хотыг голоор нь хуваасан “Хүйтэн дайны бэлэг тэмдэг” байлаа. Гитлерийн эсрэг эвсэлд багтсан орнуудын гэрээ ёсоор Герман улс эвсэл дөрвөн улсад хуваагдсан юм. Берлин хотыг Орос, Америк, Англи, Франц гэсэн улсууд хяналтандаа хуваан эзэмшиж байлаа.

Анхнаасаа энэ хана байсан уу гэвэл үгүй юм. Анх хил хязгаар бүрийг хуваасан хэсгүүдэд шалгалтын цэгүүд байрлаж, иргэд найз нөхөд, ах дүүсээрээ чөлөөтэй зочилдог байсан.

Чухамдаа хана 1948 онд Лондон хотод болсон зургаан улсын зөвлөгөөнд ЗХУ-ын талыг уриагүйгээс үүдэн босож эхэлжээ. Үүний дараа мөн л ЗХУ-тай зөвлөлдөлгүй мөнгөний шинэтгэл хийсэн нь хэдэн өдрийн турш зорчих хэсгийг хаасан “Баруун Берлины бүслэлт” болох шалтгаан болсон юм.

Ингээд 1949 онд ХБНГУ, ЗХУ-ын БНАГУ байгуулагдаж салсан юм. Ингээд хоёр улсын хил хооронд зорчихыг хориглосон боловч иргэд тоосонгүй. Мөн 1961 оны 08 сар хүртэл 200 мянган хүн Баруун Берлин рүү зугтсан байна.

Энэ  шалтгаанаар 1961 оны 08 сарын 21-ний шөнө цэрэг, цагдаагийн амьд гинжин хэлхээ үүсгэн хилийг хааж хана босгож эхэлсэн юм.

Харин 1989 оны 11 сарын энэ өдөр хоёр Берлиний иргэдийг чөлөөтэй зорчих виз олгож эхэлснээр сарын дараа буюу 12 сард ханыг бүрэн нураасан билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.