Онцгой комисс маргааш шуурхай хурал зарлажээ
Коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж байсан сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн. Уг асуудалтай холбогдуулан УОК маргааш 10.00 цагт шуурхай хуралдаан зарлажээ.
Манай улсад дотооддоо байгаа хүнээс анх удаа коронавирус илэрч буй учир Онцгой комисс ямар нэгэн шийдвэр гаргаж, хязгаарлалтын арга хэмжээ авч магадгүй гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна.
Тухайн сувилагч нь Сэлэнгэ аймгаас ирж ажиллаж байжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.