ВИДЕО: ОХУ-ын залуу жүдочид Европ тивд хүчтэй байна

 

GS Dusseldorf4 01 

Өчигдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70кг жингүүдийн барилдаан явагдлаа. Медалийн тоо, чанараар тэмцээний эхний өдрөөс хошуучилж явсан ОХУ-ын баг тамирчид өчигдөр нэмж гурван медаль хүртсэний хоёр нь алтан медаль байлаа. 

Хоёр өдрийн дараах байдлаар ОХУ-ын баг тамирчид дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл, гурван шагналт байр эзэлсэн амжилтаар тэмцээнд оролцож буй 36 орноос медалийн тоо, чанараар хол тасархай тэргүүлж байна. 

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр Улаанбаатарын цагаар  17:00 цагаас эмэгтэйчүүдийн -78, +78, эрэгтэйчүүдийн -90, -100, +100кг жингүүдийн барилдаан явагдах ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.