“Агтана хүрээт” наадам энэ сарын 7-нд болно

.

Гурав дахь жилдээ болж буй тус наадам эхлээд орон нутгийн хэмжээнд зохиогдож байв. Хоёр дахь жилдээ бүсийн наадам болж өргөжсөн бол энэ удаа улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Наадмын хамрах хүрээ ийнхүү жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд дотоодын аялал жуулчлалын зарим компани зөвхөн “Агтана хүрээт” –д зориулан аяллын маршрут гаргажээ.

Шилийн богд уулын оройгоос ургах нарыг харах “Нарны ёслол”-оор эхлэх “Агтана хүрээт” наадмын үеэр уламжлал ёсоор моринд эрэмгий хүлэгч эрсийн наадам, гэрэл зургийн уралдаан, Дарьганга тойром бүжиг болон урлаг соёлын сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.

 “Агтана хүрээт”-ийн гол зорилго нь монгол адуу, түүнийг дагасан өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, гэрэл зурагт мөнхлөн үлдээж дэлхий нийтэд сурталчлах, улмаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэж ирсэн юм.

02

03

04

123365949 271433690964820 7992689272203861975 n

123332209 2546489295649757 5966966542670643890 n

123609012 383040583045227 321158315297428679 n

Ч.ЗОТОЛ

banner site

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.