LIVE: Жүдо бөхийн Европын залуучуудын АШТ эхэллээ

 

maxresdefault (42) 01 

Өнөөдөр Хорват улсын Порек хотноо жүдо бөхийн Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэлнэ. Корона вирусийн шинэ давлагаа Европ даяар эрчимтэй өрнөж буй ч тэмцээн маш өндөр хяналт дор зохион байгуулагдах юм. Тус тэмцээнд Европ тивийн 40 орны 412 жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. 

Тэмцээн төлөвлөсөн хуваарийн дагуу /Улаанбаатарын цагаар/ 17:00 эхлэх байсан ч ковидийн шинжилгээний явц удаашралтай байгаа тул хуваарьт цагт өөрчлөлт орсон байна. 

Өнөөдрийн хувьд тэмцээн дараах хуваарийн дагуу явагдана. /Улаанбаатарын цагаар/

11 дүгээр сарын 4-ний өдөр

18:00 цагт сугалаа

21:00 цагт хэсгийн барилдаан /эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -52, -57кг жингүүд/

02:30 цагт медалийн төлөөх барилдаан

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.