LIVE: О.Самбуудорж: 700 үгийг хүчингүй болгосон, одоо "Журамласан толь"-оо л дагана
Сүүлийн үед зөв бичихийн дүрэмтэй холбоотой маш олон маргаанууд цахим орчноор өрнөж байгаа. Энэ талаар Хэл зохиолын хүрээлэнгийн Алтай судлалын салбарын эрхлэгч, доктор О.Самбуудоржоос тодрууллаа.
Алтай судлалын салбарын эрхлэгч, доктор О.Самбуудорж:
"Нийтийн хэлний боловсролтой холбоотой үе үеийн маргаан явсаар ирсэн. Монгол улс 1941 оноос кирилл үсэгт суралцан бичгийн хэлийг хэрэглэж эхэлсэн. Энэ үеэс кирилл үсэгт суралцан зөв бичих дүрмийг дагаж, зохион байгуулж ирсэн байдаг. Орчин цагийн монгол хэл асар ихээр баяжиж хөгжлөө.
2015 оноос зөв бичих дүрмийн томоохон журамласан толийг бий болгосон. 2018 оноос журамласан толийг дагаж мөрдөж эхэлсэн. Тэгэхээр олон нийтийн дунд эргэлзээ байж болохгүй. Зөв бичих дүрмээ уншаагүй, яаж хэрэглэх арга заавартайгаа танилцаагүй иргэд санаагаараа зөв, буруу бичих талаар ярьснаар ийм байдал үүсээд байна гэж бодож байна. Монголчууд бид эх хэлнийхээ асуудалд маш болгоомжтой хандах хэрэгтэй. 2011 онд гарсан 700 үгийг журамласан дүрэм хүчингүй болсон. Түүнийг түр мөрдөж байсан. Энэ нь зарим талаар дэвшил байснаас биш хэл шинжлэлийн үүднээс учир дутагдалтай зүйл их байсан. Тиймээс хүчингүй болгосон.
Одоо дагаж мөрдөж буй "Журамласан толь"-ийг бид цахим орчинд ч хэрэглэж болохоор оруулсан. Энэ толийг 1953 онд зохиосон Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг тэр чигт нь баримталж, шинээр хэлэнд орж ирсэн үгнүүдийг
л нэмж оруулснаараа онцлог.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.