Сурагчдын өвлийн амралтын хугацааг наашлуулсан уу

2020-2021 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг БСШУЯ-аас өнгөрсөн тавдугаар сарын 20-нд баталсан. Сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг 1-12 дугаар ангийн бүх сурагч арванхоёрдугаар сарын 21-нээс 2021 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл нийтдээ 42 хоног амраахаар тов гаргаад байгаа юм.

Зарим хэвлэл мэдээллээр тус амралтыг цар тахлын нөхцөл байдлаас хамаарч хугацааг нь наашлуулж арванхоёрдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр болсон гэх мэдээлэл тараад байгаа бөгөөд тухайн мэдээлэл нь ор үндэсгүй худал мэдээлэл хэмээн БСШУЯ-аас мэдэгдлээ.

Сурагчдын амралтын хуваарь

Нэгдүгээр улирлын амралт:

1-12 дугаар ангийн бүх сурагч арванхоёрдугаар сарын 21-нээс 2021 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарна. Хоёрдугаар сарын 1-нээс хичээл орно.

Хоёрдугаар улирлын амралт:

1-12 дугаар ангийн бүх сурагч 2021 оны гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 5-наас гуравдугаар улирлын хичээл орно.

Зуны амралт:

1-3 дугаар ангийнхан 2021 оны тавдугаар сарын 28-ныг дуустал хичээллээд зуны амралт эхлэх бол 4-5 дугаар ангийнхан 2021 оны зургаадугаар сарын 5-н хүртэл хичээллээд зуны амралт нь эхэлнэ.

6-12 ангийнхны хувьд 2021 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 4-н хүртэл шалгалтаа өгөөд амрах хуваарьтай байна.

0y92jq sched x974

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.