LIVE: Л.Бямбасүрэн: Хөнгөлөлттэй эмийн шинэчлэл дээр бэлтгэлтэй байсан. Харин турших боломж байсангүй

Хөнгөлөлттэй эм хэмээх хөл толгойгүй зүйл өчигдөр боллоо. Эмийн сангууд хөнгөлөлттэй эм олгохгүй хэмээн мэдэгдэж, зарим нь арван эмийн сангийн хаалга мөргөж, даралтны эмээ чадсангүй хэмээн гомдоллож байсан юм. 

ЭМДЕГ-аас 11 сарын 1-нээс эхлэн Хөнгөлөлттэй эмийг оочер дугааргүй, бүх эмийн сангаар олгоно. Үйлчлүүлэгч гагцхүү хурууны хээгээ уншуулан, жороо бичүүлэх ёстой гэсэн ч бодит байдал дээр далан задгай, жаран бутархай байлаа. 

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: . Монгол улсад бүртгэлтэй 5000 эм бий. Бүгд орох боломжгүй.

Мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж бас үнийг бодит дүгнэсэн. Саналуудыг авсан. .

Бэлтгэлгүй байгаа биш л дээ. Бид үүнийг туршиж үзэх боломж байгаагүй. Туршиж үзээгүй.

ЭМДЕГ-ын ТҮЧГХ-ын дарга Х.Сувд-Эрдэнэ: а. ЭМЯ-аас ирсэн бүртгэлтэй эмч нарыг жор бичих эрхтэй гэж үзэж байгаа. Чанартай эмч нар чанартай эм бичдэг байлгах гэж үзэж байгаа. Шатлал шатлалаараа эмч нар жор бичдэг болно. Хяналт тавих үүднээс хурууны хээ уншигч зэргийг тавина. Яг шаардлагатай хүнд нь хүргэх үүднээс ийм хяналт хийхээр төлөвлөж байгаа юм.

ЭМДЕГ-ын МТХ-ын дарга Х.Бат-Оргил:

Монгол улсад 11 000 эмч жор бичих эрхтэй. Одоогоор 6500 нэр ЭМЯ-наас ирсэн. Эмч нарын судалгааг ЭМЯ-наас бүрэн ирүүлээгүй байна. 6500 дээр нэмээд явж байгаа. Нэрс дутуу байгаа учир эрх нь үүсэхгүй байгаа юм. 

Даатгалын цахим систем дээр мэдээлэл солилцоход асуудал гарч байна гэж байна л даа. Энэ нь буруу. Нэршлээр эмч бичүүлээд очихоор алдаа гарч байгаа. Худалдааны нэршилтэй хатуу уячихсан байгаа учир ийм асуудал гарсан. Тэгэхээр эмийн сан руу мэдээлэл нь очихдоо нэршил нь ерөнхий нэршлээр очдог. Бид энэ асуудлыг IT компаниуд дээр нээсэн групп дээрээ мэдэгдээд явж байгаа.

Утсаа авахгүй байгаа гэсэн гомдол дээр анхаарч ажиллая. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.