Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Эрдэнэт үйлдвэр”-т 1000 ширхэг ном нийлүүлсэн үү

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, “Эрдэнэс-Оюутолгой” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н.Багабанди гуайн бичсэн “Титэм үг IV” номноос 1000 ширхэгийг “Эрдэнэт үйлдвэр”-т нийлүүлсэн баримт ил боллоо.

titem

Уг баримтаас үзэхэд “Титэм үг IV” номыг нэг бүрийг нь 25,000 төгрөгөөр тооцож, нийт 25,000,000 төгрөгөөр Намхай овогтой Сүхбаатар гэх эзэмшигчтэй “Говьтаван хишиг” ХХК 2020 оны зургадугаар сард “Эрдэнэт үйлдвэр”-т нийлүүлсэн байв.

gobitavan hishig

Дорноговь аймгийн Сайншанд суманд хаягтай “Говьтаван хишиг” ХХК нь ломбард, хүнд машин механизмын түрээс, автомашины засвар, барилгын засвар, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэх бүртгэлтэй атлаа “Эрдэнэт үйлдвэр”-т 1000 ширхэг ном нийлүүлсэн нь бидний анхаарлыг татсан юм.

Иймд тус компанийн захирал Н.Сүхбаатартай утсаар холбогдож “Танай компани “Титэм үг IV” номыг хэвлэсэн үү, эсвэл тус номын борлуулалтыг албан ёсны эрхтэйгээр хариуцан ажиллаж байгаа юу” хэмээн асуухад Тэр дагуу л нийлүүлсэн байх. Би сайн мэдэхгүй байна. Тэр менежерээ чамтай яриулъя” гэж хэлээд таг болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, “Эрдэнэс-Оюутолгой” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н.Багабандиас уг асуудлыг тодруулахаар түүний 991146** дугаарын утас руу залгахад тэрбээр утсаа авсангүй.

Н.Багабанди гуай Монгол Улсын банк санхүүгийн байгууллагад 1,850,000,000 (нэг тэрбум найман зуун тавин сая) төгрөгийн хадгаламжтай, “Рио тинто” компаниас ТУЗ-ийн гишүүний цалин урамшуулал хэмээн нэг сард 24.2 сая төгрөгийг дунджаар авдаг атлаа “Эрдэнэт үйлдвэр”-т нэмж 25,000,000 төгрөгийн номоо нийлүүлсэн байгаа нь олон хүний уур бухимдлыг төрүүлж байна.

natsag

natsag1

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.