СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТАНИЛЦ: ХЭҮК-ын гишүүний анхан шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүс

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос томилсон ажлын хэсэг өнгөрсөн баасан гарагт хуралдаж, ХЭҮК-ын гишүүнд нэрээ дэвшүүлсэн хүмүүсээс урьдчилсан шатны сонгон шалгаруулалтыг хийсэн.

Эх сурвалжийн өгсөн мэдээгээр Ажлын хэсэг хуульч Ж.Хунан, Д.Сүнжид, Б.Энхболд, Б.Нармандах нарыг ХЭҮК-ын гишүүнээр томилуулах саналтайгаар сонгон шалгаруулж, бусад нэр дэвшигчдийг ХЭҮК-ын гишүүнээр ажиллах шаардлага шалгуурыг хангахгүй хэмээн үзэж, дахин сонгон шалгаруулалт зарлахаар болсон гэв.

ХЭҮК-ын гишүүнээр томилуулахаар нэр нь тодорсон дөрвөн хүний мэдээллийг товч танилцуулъя.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Ж.Хунан

Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан. Төр, эрх зүйн ухааны магистр, Ёотвэш Лорандын нэрэмжит шинжлэх ухааны их сургууль, Унгар улсын Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Шилдэг боловсон хүчний нэг.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Д.Сүнжид

Захиргааны эрх зүйн чиглэлээр асар өндөр түвшинд мэргэшсэн Монголын толгой хуульчдын нэг. Хууль зүйн ухааны доктор, дэд профессор цолтой. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр хамгийн үр нөлөөтэй ажиллаж чадах шилдэг хуульчдын төлөөлөл.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Б.Нармандах

Тэрбээр цагдаагийн академид багш, ДХИС Үндэсний тагнуулын академид тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2016 онд ТЕГ-ын Тамгын газрын Захиргаа эрх зүйн хэлтсийн ахлах ажилтан болсон. 2018 оноос ТЕГ-ын Тамгын газрын Захиргаа эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж буй.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Б.Энхболд

Нэр дэвшигч Б.Энхболдын хувьд цагдаагийн академи, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх, криминологийн тэнхимд багш, ахлах багш, ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан. Одоо ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа.

 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 жилийн өмнө
103.10.23.228

Хунан нь НҮБ-д хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байсан. Дээр нь Ази номхон далайн бүс нутгий хуульчдын холбооны ТУЗ-д сонгогдсон анхны хуульч. Энэ утгаараа хамгийн зөв сонголт

Зочин
3 жилийн өмнө
202.179.27.200

Сүнжид бүсгүй тэр Оюунчимэг гэх хүний оронд байсан бол эх орон, иргэдэд маань их хэрэгтэй байх байждээ, амжилт.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.