"Аваргуудын Аварга" шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ

 

118769136 3183764141701321 2046255042162594533 o 01

Тус тэмцээн нь чансаа олгох тэмцээн биш бөгөөд нэг жилийн хугацаанд томоохон тэмцээнүүдэд түрүүлсэн аваргууд урилгаар оролцдог тэмцээн юм. Анх 1978 оноос эхлэлтэй "Аваргуудын аварга" шалгаруулах тэмцээн 2013 оноос жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж байна. 2013 оноос тус тэмцээнд хамгийн олон түрүүлж, үзүүрлэсэн аварга бол яах аргагүй цагийг эзэлсэн Ронни О Сулливан юм. Тэрээр 2013, 2014, 2018 онуудад гурван удаа түрүүлж, 2016, 2017 онуудад үзүүрлээд байна. 

Аваргуудын аваргууд
Аваргуудын аваргууд

2019 оны Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээнээс хойш томоохон 20 тэмцээнд түрүүлсэн аваргууд болон ДАШТ-д үзүүрлэсэн тамирчдыг эрэмбэлж шилдэг 16 аварга энэ удаагийн тэмцээнд оролцож байна. Мөн түүнчлэн дэлхийн чансаагаар Марк Аллен, Жон Хиггинс, Девид Гилберт нар урилгаар оролцох болно. 

Аваргууд
Аваргууд

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.