LIVE: Д.Сумъяабазар: Хотод халтуур хийж байгаа орон нутгийн иргэдийг хотод оруулахгүй байх хэрэгтэй

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний үеэр Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр Улаанбаатар хотын түгжрэл, түүнийг хэрхэн бууруулах арга замын талаарх мэдээлэл хийсэн юм. Тэрээр

  • гудамж замын сүлжээг хөгжүүлэх,
  • торлолын систем холбоос замуудыг нээх,
  • замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем,
  • авто зогсоолын нэгдсэн систем,
  • нийтийн тээврийг богино эргэлттэй болгох,
  • уулзвар гарцын инженерчлэл хийх,
  • албан байгууллагуудын цагийн уялдаа холбоог бий болгох зэрэг ойрын хугацаанд хийх ажлын саналыг танилцууллаа. 

Түүний танилцуулгын дараа Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга .

. Энэний ард юу гарч байгаа вэ. Гэмт хэрэг гарч байна. Татвар төлөхгүй байна. Энэний ард юу гарч байгаа вэ түгжрэлийг бий болгож байна. Яагаад Улаанбаатар хотын иргэн өнөөдөр давуу байдлаа алдаад хөдөө орон нутгаас орж ирээд хотын түгжрэлийг бодитоор бий болгоод. Хотын соёл алга байна.

Гудамжинд шүлсээ хаяж, нусаа нийж байна. За тэгээд янз бүрийн байдлаар бие засаж байгаа бүх дүрсжүүлсэн юмнууд нь гарч байгаа ш дээ. 21-р зууны Улаанбаатар хот ш дээ. Үүнээс эхэлнэ. . Өөрсдөө энэ машин тэргээ зохицуулаад түгжрэлээ яая гэж байхад гаднаас орж ирээд. Тэгээд тэд нар энэ Улаанбаатар хотод татвар төлөхгүй байна. Яаж яваад хот бие даасан эдийн засгаа босгож ирэх юм бэ. Шуурхай хуралдаан 07.00 цагт эхлэх байтал дарга нар 10-15 минут хоцорч ирмээргүй байна" гэсэн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.