Дэлхий дахинаа ковид-19 цар тахлын хоёр дахь шатны давлагаа эхэлж улс орон бүр өөр өөрийн хязгаарлалтын арга хэмжээг аваад байна. Манай улс ч хилээр орж ирж буй ачаа тээврийн жолооч нараас вирус илэрч буй учир зарим хилийн боомтуудыг хаагаад байна.
Харин иргэдийн дунд "манай улс дотооддоо халдвар алдчихав уу" гэх хардлагыг гараад буй. Мөн зарим иргэд гадагшаа нислэг үйлдэж буй МИАТ-ийн ажилчид коронавирусийн халдвар авсан талаар цахим хуудаснаа жиргэж эхэлжээ. Тухайлбал, Тордайн Ганболд: "МИАТ-ийн ажилчид халдвар авсан гэнэ" хэмээн бичжээ.
Түүний жиргээ баталгаагүй. Тиймээс бид энэ талаар ажлын өдрүүдэд илүү тодруулж хүргэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.