ВИДЕО: Турк, Грек улсуудад газар хөдөлж, 20 гаруй хүн нас баржээ

Эгийн тэнгист 7 магнитудын хүчтэй газар хөдөлж, Туркийн Измир болон Грекийн Самос аралд доргилт, чичирхийлэл мэдрэгджээ. Одоогоор хүчтэй газар хөдөлсний улмаас Турк, Грек улсуудад амиа алдсан иргэдийн тоо 22-т хүрээд байна.

Туркийн онц байдлын албанаас газар хөдлөлтийн хүчийг 7 магнитуд байсан гэж тодорхойлсон ба орон нутгийн цагаар баасан гарагийн өдөр 14 цаг 51 минутад газар хөдлөлт бүртгэгджээ. Газар хөдлөлтийн голомтыг Измир хотоос 17 км-т, Самос арлаас 10 орчим км-т тодорхойлжээ.

. Туркийн Измир хотод 20 гаруй байшин барилга нурсан тул хохирогчдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг санууллаа. Тус хот нь 4,5 сая оршин суугчтай юм байна.

Турк улсын Дотоод хэргийн яамнаас Борнова, Баярах хотуудад газар хөдлөлтийн үеэр гарз хохирол тохиосон гэжээ.

gettyimages 1283058923

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.