Я.Содбаатар: Тусгаарлалтад байгаа иргэний "Аавтайгаа салах ёс хийе" гэсэн хүсэлтийг хангах боломжгүй

Тусгай үүргийн онгоцоор энэ сарын 17-ны өдөр эх орон ирсэн эмэгтэй нас барсан аавтайгаа салах ёс хийх боломж олгооч хэмээн уйлж гуйсан LIVE хийснийг TREND LIVE онцолсон. Тусгаарлалтад байгаа бүсгүй “Би аавдаа сүүлчийн удаа үнсүүлье гэж Улсын онцгой комиссоос өчнөөн гуйсан боловч хүндэтгэх шалтгаан биш гээд хүлээж аваагүй хэмээн дурдсан юм.

Тухайн эмэгтэйг аавтайгаа салах ёс хийх боломжоор хангасан эсэхийг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараас тодруулсан юм. 

Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд гадаадын улс орноос 27 мянган хүн ирээд байгаа. Энэ хүмүүсийн дотор өвчтэй, зовлонтой, жирэмсэн, ар гэрийн гачигдалтай маш олон хүмүүс ирж байгаа. . Энэ хүрээнд явна. Мэдээж хэрэг хүн бүрийн амьдралд өдөр бүр хүндрэл бэрхшээлтэй асуудлууд тулгарч байдаг. Тусгаарлалтад байгаа хүмүүс энэ хугацаанд төрж байна, өвчтэй хүмүүсийн бие хүндрэх тохиолдол байгаа, эмчилгээ авах шаардлага гарч байна. Тийм учраас " хэмээн хариуллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.