СХД-ийн Засаг даргаар НИТХ-ын төлөөлөгч Н.Алтаншагайг томилжээ

Н.Алтаншагай нь  Нийслэлийн  Монгол Ардын Намын дэд даргаар 2018 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд орон  нутгийн сонгуулиар  НИТХ-ын  13 дугаар тойрог  буюу СХД-ийн Баянхошуу бүсээс  сонгогдсон юм. 

Нийслэлийн  МАН-д улс төрийн ажилтнаар  ажлын гараагаа эхэлсэн  Н.Алтаншагай тус намын анхан шатны нэгжээс хотын намын хорооны дэд дарга хүртлэх шат шатны байгууллагад  ажиллажээ. 

Тухайлбал,  Нийслэлийн  МАН-ын Улс төрийн ажилтан,  ахлах  ажилтан,  зохион байгуулалтын хэлтсийн дарга,  СХД-ийн  МАН-ын  хорооны дэд дарга,  тус дүүргийн Засаг даргын  орлогч,  Нийслэлийн  МАН-ын  хорооны дэд даргын албыг хашиж байгаад 2020 оны орон нутгийн сонгуулиар НИТХ-д сонгинохайрханчуудыг төлөөлөн  ажиллахаар  сонгогдоод байгаа юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.