LIVE: Б.Пүрэв: МҮОНРТВ-ийн удирдлагууд уран бүтээлчдэд бэлгийн дарамт үзүүлдэг

МҮОНРТВ-ийн түр хороо болон ҮЭХ-ны төлөөлөл өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт шаардлага хүргүүлэхээр Төрийн ордонд ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Тэд МҮОНРТВ-ийн Үндэсний зөвлөлийг татан бууж, шинэчлэгдэх ёстой гэж үзэж байна. 

МҮОНРТВ-ийн ҮЭХ-ны тэргүүн Д.Наранцэцэг: 

-МҮОНРТВ 720 ажилтантай. Үүнээс 420 нь гарын үсэг зурж, хөдөлмөрийн маргаан үүсгэсэн.

ММ агентлагийн сэтгүүлч Б.Пүрэв: 

-

Ажилчдыг тагнаж чагнадаг байсан асуудлыг ТЕГ шалгаж байгаа. Ирэх долоо хоногт ХЭҮК манай дээр ажиллана. 250 өргөдөл, гомдол цугласан. Үүнд, удирдлагуудын ажлын байрны дарамт, бэлгийн хүчирхийллийн асуудал хүртэл багтсан. Бид удирдлагын нэг хоёр хүнийг авч хаях гэсэндээ тэмцээгүй. Бид улс төрийн томилгоогоор МҮОНРТВ-ийн удирдлагыг сонгодог байдлыг эсэргүүцэж байна. 

Сэтгүүлч Г.Золжаргал: 

-МҮОНРТВ-ийг зөв бодлоготой, алсын хараатай, энэ байгууллагад он удаан жил ажилласан хүн сайн удирдана. Гэтэл удирдлагуудын томилгоо хэзээ ч улс төрөөс ангид байж чадаагүй. Одоо ч бидэнд улс төрийн томилгоогоор ирэх хүн хэрэггүй. Төл бойжуулахад туслах гэж явуулдаг шиг хүн хэрэггүй. Асуудал байсаар байгаад бугшиж, бугшиж өнөөдөр дэлбэрч байна. Тэрнээс биш бид дарга, цэрэг болох гэж яваагүй шүү. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.