"Петровис" группийн үүсгэн байгуулагч ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл таалал төгсжээ

Үндэсний томоохон компаниудын нэг "Петровис" группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэл таалал төгсжээ. Тэрээр хүнд өвчний улмаас Герман улсад эмчлүүлж байгаад өчигдөр амьсгал хураасан байна.

Тэрээр Монголын бизнесийн салбарт олон жил ажилласан цөөхөн эмэгтэйчүүдийн нэг байлаа.

Ж.Оюунгэрэл нь ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцаж төгсөн 1979 оноос мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажиллаж байгаад,1990-1992 онд Нефть импорт хангамжийн нэгтгэлийн ерөнхий захирал, .

Тэрээр 1997 онд "Петровис" ХХК-ийг үүсгэн байгуулж, түүнээс хойш салбартаа нэвтрүүлсэн олон ажил, амжилтаар анхдагч бас тэргүүлэгч нь байсан.

Тодруулбал, байгальд ээлтэй “ЭКО” ШТС, олон улсын стандартад нийцсэн хамгийн том хүчин чадалтай бүрэн автомат “Шинэ Толгойт” агуулах, санхүүгийн тайлагналын олон улсын стандартын санхүү бүртгэлийн “Майкрософт Навишн” систем, нийгмийн хариуцлагын тулгын гурван чулуу гэгддэг Чанар, Байгаль орчин, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын олон улсын ISO стандартуудыг цогцоор нь үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн анхны компани болгосон, олон улсад өргөн хэрэглэгддэг орчин үеийн дэвшилтэт бүтээгдэхүүн Евро-5 шатахууныг нэвтрүүлсэн зэрэг амжилтыг бүтээжээ.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд, группийн хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.