Вьетнамд Молаве хар салхины үеэр 13 иргэн амь эрсдээд байна

Вьетнам улсын нутаг дэвсгэрт ойрын хэдэн арван жил дайран өнгөрсөн хүчтэй хар салхинуудын нэгт тооцогдож буй Молаве шуурч их хэмжээний гарз хохирол дагууллаа. Хар салхины үеэр үер, хөрсний гулсалтын улмаас одоо мэдэгдэж байгаагаар арав гаруй хүн амь насаа алджээ.

Засгийн газар хэдэн зуун цэрэг, хүнд машин техникийг дайчлан хөрсний гулсалт, үерийн дараа амьд үлдэгсдийг хайж аврах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Куанг Нам төвийн мужид хөрс гулссаны улмаас 13 иргэн амь эрсдэж, 40 орчим иргэн сураггүй алга болжээ. Тус улсын .

5000

Түүнчлэн Молаве буюу Куйнта ч гэж нэрлэдэг хар салхи олон сая иргэнийг гэрэл цахилгааны эх үүсвэрээс салгаж, 56,000 байшин нурж эвдрэхэд хүргэжээ. Мягмар гарагт эргийн бүсээс далайн усанд сураггүй алга болсон 26 загасчныг одоо хүртэл олоогүй байна.

3746

Молаве орон нутгийн цагаар пүрэв гарагийн орой Лаос улсын нутаг дэвсгэрт хүрнэ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.