Хөгжмийн зохиолч Б.Магсаржавыг МУГЖ-д дөрвөн удаа тодорхойлж байжээ

“Гэрэг” сэтгүүлийн сэтгүүлч Б.Энхцэцэгийн “Гунихын урьтал, баярлахын шалтгаан” нэртэй хөрөг нийтлэл олон хүний сэтгэлд баяр бахдал, гуниг харуусал төрүүлэв.

Хоёрдугаар зууны сүүл, ерээд оны эхэн үед “Сүүн далай ээж”, “Зүрхний уяа”, “Насны намар”, “Зүүдэн бороо” зэрэг улс орон даяар шуугиан тарьсан хит дуунуудыг бичиж, авьяас билиг нь шагшигдаж явсан Б.Магсаржав гэх уран бүтээлчийн мандан бадарсан, уруудан доройтсон, тэгээд эргэн босож буй ээдрээтэй амьдралыг уншсан хүмүүс Б.Магсаржав гэгч хүнийг Монголын төр соёрхож чадсан эсэхийг нэгнээсээ асууж сураглах болов.

Ард түмний дунд ардын шиг түгэн тархсан “Ээжийн чанасан цай”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Монгол омогшил”, “Сүслэн хайрлаж яваарай” зэрэг 500 гаруй уран бүтээлийг туурвисан энэ агуу уран бүтээлчид МУГЖ гэх эрхэм хүндтэй цолыг олгуулахаар УИХ-ын гишүүн С.Жавхлан дөрвөн удаа тодорхойлоод олгуулж чадаагүй байна.

СТА Б.Магсаржав өөрийнхөө уран бүтээлийн тайлан тоглолтыг 2012 онд ганцхан удаа хийх үед  нь МУГЖ С.Жавхлан “Энэ одон надад биш Б.Магсаржавт олгогдох ёстой байсан” хэмээн энгэрт нь зүүж өгсөн нь тухайн үедээ ихээхэн дуулианыг дагуулж байжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.