LIVE: Тамхины ишээ автомашины цонхоор хаясан иргэнийг 10-50 мянган төгрөгөөр торгоно

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас 2020 онд хэрэгжүүлж буй "Байгаль эн түргүүнд" төслийн хүрээнд хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх, зөв соёлыг төлөвшүүлэх зорилоготой зохион байгуулсан "Хогоор бүү хорло" арга хэмжээ иргэд олон нийтэд хог хаягдлын бодит байдлыг мэдээлсэн билээ.

Хогноос үүдэлтэй байгаль экологид учирсан хор аюулыг таниулсан, иргэд олон нийтийн хог хаягдлын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлсэн, зөв үйлдэлд уриалж, сэдэлжүүлсэн нийтийн дэмжлэг авсан.
Энэхүү арга хэмжээний нэг хэсэг Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдын ажлыг хүндрүүлдэг ажилд дэмжлэг үзүүлэн "Тамхины хоггүй хотыг бүтээе" арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.

Иргэдэд олон нийтэд зорилтот мессэж өгөх, цахим орчинд давалгаа үүсгэх, 10.000 ширхэг утаат тамхины хогийн савыг урамшуулах болон үнэгүй тараах ажлыг энэ сарын 10-ны өдөр хүртэл зохион байгуулж байгаа бөгөөд машиныхаа цонхоор тамхины ишээ хаясан иргэнийг 10-50 мянган төгрөгөөр торгох аж.

Улаанбаатар хотын 1,2 сая иргэний 700 мянга нь тамхи татдаг. Тэд өдөртөө 3,5 сая ширхэг тамхины иш хаядаг байна. Гэвч зарим ухамсаргүй нь ойр орчноо бохирдуулж, эргэн тойрны хүмүүстээ дараа болж байна. ТҮК-ийн ажилтнуудын хэлж байгаагаар тамхины иш хамгийн их хаягддаг хогны нэг болдог байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.