Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч коронавирус тусжээ

Дэлхийн хөлбөмбөгийн удирдах байгууллага болох "FIFA" буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино коронавирусээр халдварлажээ.

Тус холбооны хэвлэлийн албанаас өнгөрөгч мягмар гарагт гаргасан мэдэгдэлд "Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино коронавирусийн шинжилгээгээр "Эерэг" хариу хүлээн авсан.

Мэдэгдэлд мөн "Сүүлийн хэдэн өдөр "FIFA"-гийн Ерөнхийлөгчтэй уулзсан бүх хүмүүст энэ талаар мэдээлэл өгсөн бөгөөд тэд ч мөн шаардлагатай арга хэмжээг авч байгаа" гэж дурджээ.

Үүний дараагаар, тэрээр 2019 оны зургадугаар сард дахин сонгогдож, дахин дөрвөн жил Ерөнхийлөгчийн албыг хаших болсон билээ.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.