Хотын даргын зургаан орлогч тодорчээ
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, хотын дарга Д.Сумъяабазарын зургаан орлогчийг томилжээ. Хотын даргын орлогчоор З.Төмөртөмөө, Б.Одсүрэн, Ж.Сандагсүрэн, Л.Баярчимэг, Д.Ихбаяр, Б.Сүхбаатар нарыг тус тус томилсон байна.
Эдгээр орлогчдыг өнөөдөр 16.00 цагаас НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, томилох юм байна.
- Ж.Сандагсүрэнг Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч,
- Н.Баярчимэгийг Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогчоор,
- Б.Одсүрэн, Зам тээврийн асуудал хариуцсан орлогч,
- З.Төмөртөмөөг Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч,
- Д.Ихбаярыг Инноваци технологийн хөгжил хариуцсан орлогчоор тус тус томилжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.