Вьетнам улс 1.3 сая хүнийг нүүлгэн шилжүүлнэ

Вьетнам улсын эрх баригчид айсуй "Молаве" хар салхинаас сэргийлэн 1.3 сая хүнийг нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэж байна.

Уг хар салхинаас үүдэлтэй хүчтэй борооны улмаас Филиппиний 11 бүс нутагт үер бууж, 7 газарт хөрсний гулсалт үүсжээ.

Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук "Энэ бол өргөн хүрээний газар нутагт нөлөөлөх их хүчтэй хар салхи. Цэргүүд иргэдэд туслахын тулд бүх хүчээ дайчлан, нисдэг тэрэг, танк болон бусад шаардлагатай тээврийн хэрэгслийг бэлдэх хэрэгтэй" хэмээн мэдэгдэж, хар салхинд бэлэн байхыг уриалсан байна. 

Урт эрэг дагуу оршдог тус улс нь хар салхи, үер усны аюулд өртөмтгий байдаг. бөгөөд суурин газруудын 35 хувь нь хөл хөдөлгөөн ихтэй, хөрсний элэгдэлд орсон далайн эрэг дээр байрладаг аж.

Эр сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.