Шүхэрчин чөлөөт уналтын үеэр ухаан алдаж эмнэлэгт хүргэгджээ

“Нисч буй загас” хочтой 34 настай Жон Брийм чөлөөт уналтаараа дэлхийн дээд амжилт эвдэхийг оролджээ. Гэвч Английн Хэмпшир дэх Хейлинг арлын орчимд хийсэн түүний оролдлого бүтэлгүйтсэн байна.

Жон Брийм нисдэг тэрэгнээс 40 метрийн өндрөөс тэнгисийн ус руу үсэрчээ. Харамсалтай нь усанд унахдаа толгойгоороо усны мандал хүчтэй мөргөснөөс ухаан алджээ.. Хэсэг зуур ухаангүй байсан шүхэрчин удалгүй ухаан орж завин дээрээс далласан байна.

skynews john bream world record 5151189

Шүхрийн цэргийн ангид алба хааж байсан тэрээр эр зориг шалгасан үзүүлбэрээрээ дэлхийн дээд амжилт эвдэх оролдлого хийснээс гадна ахмад дайчдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих хоёр байгууллагад бүх цугларсан орлогоо өгөхөөр хандив цуглуулж байжээ. Брийм нисдэг тэрэгнээс хамгийн өндөр дээрээс чөлөөт уналт хийхийг оролдсон ч Геннисийн амжилтын хороо бүртгээгүй байна.

skynews john bream the flying fish 5151191

Одоогоор чөлөөт уналтын дээд амжилтыг 2015 онд Швейцарийн Каската дель Салтогийн 58 метр хадан цохион дээрээс үсэрсэн Бразил-Швейцарийн тамирчин Ласо Шаллер эзэмшиж байгаа юм. Тэдний оролдлого хадан цохио болон агаарын тээврийн хэрэгслээс үйлдэж байгаа гэдгээрээ ялгаатай ажээ.

Эх сурвалж: Sky News

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.