Пакистан улс анхны метрогоо ашиглалтанд орууллаа

Пакистаны зүүн нутгийн Лахор хотод тус улсын анхны метро ашиглалтанд орж, зорчигчид тээвэрлэж эхэлжээ.

Хүн ам шигүү оршин суудаг Лахорын Орэнж метроны шугам хотын дундуур 27 км урт үргэлжлэх бөгөөд 12 зогсоолтой. Автобусаар хоёр цаг хагас явдаг замыг метрогоор 45 минутын дотор туулдаг болжээ.

 115078119 gettyimages 1229270654

. Пунжаб мужийн захирагч Узман Буздар ням гарагт нээлтийн арга хэмжээн дээр уг төсөл нь Лахор хотын оршин суугчдыг дэлхийн хэмжээнд хөл нийлүүлэн алхахад хувь нэмрээ оруулж буйг дурджээ.

 115078123 gettyimages 1229270937

Метроны шугамыг ашиглалтанд оруулах төсөл 300 тэрбум рупи буюу 1,8 тэрбум ам.доллараар хэрэгжсэн байна. Даваа гарагаас эхлэн анхны зорчигчдодоо үйлчилжээ.

 115078179 gettyimages 1229286905

Лахор хотод метро тавих төсөл олон жил хойшлогдож, улс төрийн хүрээнд маргаан дагуулсаар ирсэн юм. Барилгын ажлыг Хятадын тал хариуцсан ба Пакистан улсыг их хэмжээний өр зээлэнд унагаж байгаад дургүйцсэн хүмүүс олон байна. . Уг санаачилга Ази, Африк, Европыг холбох дэд бүтцийн мега төсөл билээ.

 115078183 gettyimages 1229271089

Нөгөө талаар метроны шугам барихын тулд Лахор хотын алдартай Шалимар цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудыг сүйтгэсэн нь иргэдийн эсэргүүцэл, жагсаал тэмцэлтэй тулгарсан юм. Тус цэцэрлэгт хүрээлэн дэлхийн өв соёлын санд бүртгэлтэй байдаг ч шугам тавихын тулд 600 гаруй модыг нь унагажээ.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.