Зам тээврийн ослын улмаас 16 гэмтэж, есөн хүн нас баржээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 481 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ. .

2020.10.24-ний өдрийн 17:05 цагийн орчимд  ХУД-н 21 дүгээр хороо  Айдсын давааны зам, Амгалан хотхоны урд задгай хашаанд хувийн эзэмшлийн  HJ30 маркийн автомашин нь өнхөрч хашаанд тоглож байсан 5 настай, эрэгтэй И,  7 настай, эрэгтэй Э нарын 2 хүүхэд гэмтсэн.

 Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-2
  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Онхолдох хэлбэрээр-3
  • Өнхрөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн  байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

2020.10.24-ний 04 цагийн орчим Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг “Оргихын ар” гэх газар /сумын төвөөс баруун урд зүгт 30км/ шороон замд.

2020.10.24-ны 16 цагийн орчим Өвөрхангай аймаг Баруунбаян-Улаан сумын 4-р баг Бумбат хороолол 1 дүгээр гудамжны үзүүрт /сумын төвд/ шороон замд улсын дугааргүй GH Gold А жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 29 настай, эрэгтэй А нас барсан .

2020.10.25-ны 02.30 минутын орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сум “Нүүрс тээврийн хатуу хучилттай замын 2 дахь км” асфальтан замд Howo маркийн О жолоочтой автомашин North Benz маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж, 39 настай, эрэгтэй, О-н амь нас хохирсон.

2020.10.24-ний өдрийн 20.14 цагийн орчимд

122735305 352511196036641 2977374984775446329 n

2020.10.25-ны өдрийн 14.25 цагийн орчимд СХД-н 32 дугаар хороо Эмээлтийн зам, “Шунхлай” шатахуун түгээх станцын зүүн замд Zoomlion автомашины жолооч Ч нь Hyundai Porter У,  Hyundai Porter Н, Toyota Prius М, Hyundai Accent  Б,  Volvo FH-480 О жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, жолооч 58настай, эрэгтэй Ч, зорчигч 31 настай, эмэгтэй Б нарын 2 хүний амь нас хохирч,  6 хүн гэмтсэн байна.

2020.10.25-ны 15.30 цагийн орчим Хэнтий аймаг Цэнхэр мандал сумын 3 дугаар багийн нутаг “Хонгорын талын адаг” гэх газар /сумын төвөөс баруун урд зүгт 30км/ шороон замд .

. Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 256 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

 122739962 787601628762676 7689915363044113455 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.