Эрдэнэцагаан сумынхан эсэргүүцлийн суулт зарлажээ

Учир нь "Монгол ураниум Ресурс" ХХК Эрдэнэцагаан сумын Цагаан эрэг гэдэг газар 4,6-р багийн нутаг дэвсгэрт, Эрдэнэцагаан сумаас 30км газарт  2010 оноос хойш ураны хайгуул хийж байгаа юм. Тус компани 2022 оны 12 сарын 30-ыг хүртэл лицензээ сунгажээ.

Энэ нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн байна. Нутгийн иргэд "Монгол ураниум Ресурс" ХХК Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумыг Дорноговь аймгийн Улаанбадрах сум шиг болгож, хордуулах нь гэсэн айдастай байгаа ажээ.

Тиймээс тус компанийн лицензийг нэн даруй цуцлахгүй бол  тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ ч илэрхийлжээ. 

Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болох Ж.Батсуурь, Н.Ганибал болон БАОЖЯ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Сүхбаатар аймгийн удирдлагууд, Эрдэнэцагаан сумын удирдлагуудыг уг асуудалд анхаарал хандуулж ажиллахыг хүсчээ.

122450667 2684721371779511 7091492806126071147 n

122456926 2684720341779614 7213795252512000316 n

122752360 2684719331779715 8007372006844980028 n

122735033 2684721475112834 3723535964015716930 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.